Иргэд зорчигчдын анхааралд:
Тус цагдаагийн газар нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр Улаанбаатар-Эрээний чиглэлийн 22 дугаар галт тэргэнд БНХАУ-ын иргэн Х нь биедээ 2 ширхэг бурхан, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар –Хөх хотын чиглэлийн 34 дүгээр галт тэргэнд 4 ширхэг улаан өнгийн шуудайтай, 2 ширхэг цагаан өнгийн гялгар торонд хийж баринтигласан судар авч явсныг тус тус материалжуулан шалгаж байна.
Иймд: Иргэд та бүхэн Галт тэргээр зорчихдоо биедээ бурхан шашны эд зүйл болон ховор ан, амьтаны эд зүйл/ баавгайн савар соёо, бугын чив, ургамалууд, зэргийг авч явахгүй байх, хүний дайвар ачаа авч зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна.
/Хүний дайвар ачаанд ямарч эд зүйл байж болох тул үзлэг шалгалтаар дээрх эд зүйл илэрвэл тээвэрлэсэн этгээд эрүүгийн хариуцлага хүлээнэ..