Сургалт
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтэстэй хамтран Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн вагон депогийн 310 ажилчдад "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдэг, таних арга, хууль эрх зүйн хариуцлага" сэдэвт сургалтыг зохион байгуулан ажиллаа.